728 x 90

Допингийн асуудлаар боксын холбооны санхүүжилтийг зогсоосон байна

Допингийн асуудлаар боксын холбооны санхүүжилтийг зогсоосон байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ханжоу-2022 Азийн наадмын үеэр хүндийн өргөлт болон боксын тамирчидтай холбоотой допингийн асуудал хөндөгдсөн.

Энэ талаар Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Биеийн тамир, спортын улсын хороо Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу спортын холбоодын шигшээ багийн сонгон шалгаруулах, санхүүжүүлэх гэх мэт дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээсэн. Допингийн, ёс зүйн асуудал гэх мэтийг зөрчсөн холбоо хариуцлагаа хүлээнэ. Хариуцлагын хүрээнд Засгийн газраас холбоог санхүүжүүлж байгаа санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Холбоо хариуцлагаа хүлээх ёстой. Энэ дүрэм, журмын хүрээнд боксын холбооны тамирчин, Азийн аварга болсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар төсвийн менежерийн хувьд боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор захирамж өгсөн" гэлээ.

Тэгвэл эл асуудалд МОНАДА-гийн зүгээс боксчин Б.Чинзориг тамирчинд болон бусад холбогдох газруудад шинжилгээ нь эерэг гарсан гэдгийг цахим шуудангаар мэдээлжээ. Уг асуудалд Б сорьцын агуулга ч хөндөгдөж байгаа билээ. Тэгвэл МОНАДА-гийн зүгээс тухайн тамирчинг буруугаа хүлээвэл гурван жил эрхийг нь хасдаг гэдгийг дурдав. Харин шинжилгээний хариуг эсэргүүцвэл дөрвөн жил эрхээ хасуулдаг байна. Тиймээс тухайн тамирчны эрхийг ч хасжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ