728 x 90

Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг “Ханжоу 2022” Азийн наадмыг зорилоо

Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг “Ханжоу 2022” Азийн наадмыг зорилоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна.
 
Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай хөлбөмбөг, волейболын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо.
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
 
Манай улсын баг тамирчдын хөлбөмбөг тоглох хуваариас хүргэвэл:
 
09-р сарын 19-ний 16:00 цагт
Монгол - Вьетнам
 
09-р сарын 21-ний 16:00 цагт
Монгол - Саудын Араб
 
09-р сарын 24-ний 19:30 цагт
Монгол - Иран
Тоглолтын хуваарь /Волейбол/:
 
09-р сарын 19-ний 14:30 цагт
Монгол - Пакистан
 
09-р сарын 21-ний 19:00 цагт
Монгол - Хятадын Тайпей
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ