728 x 90

Мексикт олон нийтэд харуулсан харь гарагийн биетүүдийг эрдэмтэд судалсан таамгаа дэвшүүлэв

Мексикт олон нийтэд харуулсан харь гарагийн биетүүдийг эрдэмтэд судалсан таамгаа дэвшүүлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Есдүгээр сарын дундуур Мексикийн парламентад харь гарагийн биетүүдийг үзүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж, шуугиан дэгдээсэн. Эдгээр чулуужсан биетүүдийг Мексикийн эмч, эрдэмтэд тусгай төхөөрөмж ашиглан судалжээ. The Telegraph сонины мэдээлснээр, эрдэмтэд энэ чулуужсан биетүүдийг рентген болон нарийн оношлогооны төхөөрөмж ашиглан судалсан байна. Ийнхүү судлахад, эдгээр биетийг хүн хийгээгүй эсвэл өөр ямар нэг аргаар дуурайлган хийгээгүй гэсэн дүгнэлт гарчээ. 


"Харийн амьтад"-ын биетийг судалсан Мексикийн Тэнгисийн цэргийн хүрээлэнгийн захирал Хосе де Хесус Зальсе Бенитесийн өгүүлснээр, энэ биетийг хэн нэгэн гараар хийгээгүй, нэг бүхэл бүтэц, жинхэнэ биет болох нь тогтоогдсон гэнэ. Гэхдээ энэ нь чухамхүү харь гарагаас нисэж ирсэн амьтдын бие гэдгийг батлахгүй бөгөөд зарим эрдэмтэд, археологичид үүнийг эртний занданшуулсан хүний үлдэгдэл байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.   Эргэн сануулахад, есдүгээр сарын дундуур, харийн соёл иргэншил судлаачдын дунд ихээхэн алдартай, харь гараг судлаач Хайме Мауссан үл танигдах нисдэг биет байдаг гэдгийг батлах ээлжит оролдлогоо хийсэн юм. Тэрбээр Мексикийн конгресст болсон нээлттэй сонсголын үеэр Дэлхий дээр амиа алдсан гэгдэх харь гарагийн хоёр амьтны занданшуулсан шарилыг авчирсан.  Эрдэмтний өгүүлснээр, эдгээрийг Перугийн Куско хотоос олжээ. Хайме Мауссан эрдэмтэн конгресс дээр харь гарагийн биетүүд авчран, өөрийнхөө ярьсныг үнэн зөв гэдгийг батлахын тулд тангараг өргөж байсан юм. Эдгээр биетийг Мексикийн Үндэсний их сургуульд өгч судлуулахад, цацраг нүүрс төрөгчийн шинжилгээ хийж, эдгээр биетүүд 1000 гаруй жилийн настай гэдэг нь тогтоогдсон хэмээн эрдэмтэн өгүүлж байна.


 "Эдгээр амьтад манай дэлхийн хувьслын нэг хэсэг биш. Тэд үл танигдах нисдэг биет нь сүйрсний дараа энд гарч ирсэн юм биш. Эдгээрийг уурхайгаас олсон, тэд хүмүүсийн дунд амьдарч байсан байх магадлалтай" хэмээн Мауссан өгүүлж байв. Мауссан олон жилийн туршид харь гараг судлах ажилд өөрийгөө зориулсан нэгэн. Гэхдээ түүний дүгнэлтүүд алдаатай байх тохиолдол хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал, 2017 онд тэрбээр Наскагаас олдсон таван занданшуулсан шарил судлах ажилд оролцож байв. Эдгээр шарилын дунд шүдгүй, зууван гавлын яс, гар нь гурван хуруутай араг яс байсныг Мауссан харийн хүнийн занданшуулсан шарил гэж батлаж байсан ч эцсийн дүнд энэ нь хүүхдийн шарил болох нь тогтоогдож байлаа.

Энэ сарын дундуур Мексикийн парламент дээр танилцуулсан занданшуулсан шарилууд нь мөн л Наскагаас олдсон бөгөөд энэ удаад эрдэмтэн эдгээр занданшуулсан шарилд удамшлын шинжилгээ хийхэд тэдний ДНХ-ийн 30 хувь нь биднийхээс өөр гэсэн дүн гарсан хэмээн батлаж байгаа юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ