Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болж өнгөрөв.
Эмэгтэй 72 кг-д Э.Даваанасан Польшийн Ивона Стрзалкаг 8:1 оноогоор, дараагийн даваанд Болгарын С.Георгиеваг 9:1 оноогоор ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:3 ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Өнөөдөр 00.00 цагаас манай тамирчин алтан медалийн төлөө АНУ-ын Амит Елортой барилдана.
0 сэтгэгдэлтэй