728 x 90

Улаанбаатарт 18 хэм дулаан

Улаанбаатарт 18 хэм дулаан
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2023 оны  09-р сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар  18-23 хэм,  бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2023 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын  орчмоор  шөнөдөө 0-5 хэм хүйтэн,  өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ