728 x 90

ОУБСХ-ны салбар зөвлөлийн даргаар монгол бүсгүй сонгогдлоо

ОУБСХ-ны салбар зөвлөлийн даргаар монгол бүсгүй сонгогдлоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын буудлага спортын холбоо /ОУБСХ/-ны 70 дахь удаагийн Их хурал Египетийн нийслэл Каир хотод болж тус холбооны салбар зөвлөлийн дарга нарыг сонгоход Дамдинсүрэнгийн Лхамсүрэн Таргет спринтийн зөвлөлийн даргаар сонгожээ.


Тэрбээр буудлага спортын Ази тивийн хошой мөнгө, нэг хүрэл медальтай бөгөөд тус албан тушаалд томилогдсон анхны монгол хүн боллоо.


ОУБСХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Итали улсын иргэн Лучиано Росси 53 саналаар ялалт байгуулсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Герман улсын иргэн Вилли Грилл томилогдов. 


Энэ Их хурал Монголын буудлага спортын холбоо /МБСХ/-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ