Цахим орчинд гэр
бүлийн асуудал, хүчирхийлэлийн гол сэдэв
болоод буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ Улаан бал”
нэвтрүүлэгт орох үеэрээ “Би ордон дотор архидаж байгаад хүн унагаж, алчаагүй шүү дээ. Би хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм” гэж хэлсэн
нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Төрийн ордонд амиа алдсан ганц хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү. Одоогоос гурван жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан
Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн
газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр гүнзгийрүүлэн
шалгаж эхэлсэн. Эцэст нь Г.Батхүү амиа
алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн
гэх мэдээлэл гарч хэрэгсэхгүй болсон байдаг. Тэгэхээр Ч.Ундрам гишүүний ярьж
буйгаар бол төрийн ордонд Г.Батхүү
гишүүн яаж амиа алдсан, магадгүй хэн алсан гэдгийг ярьдаг болох нь тодорхой
болж буй юм. Өнөөдрийг болтол илрээгүй
байгаа хэргийн буруутан хэн бэ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Магадгүй өнөөдөр
хулгай, дээрэм аллага гээд МАН-д болохгүй бүхэн бугшсан түүнийгээ хэрхэн далдалдаг. Үүндээ хууль хяналтынхныг
татан оролцуулж өөрсөндөө холбогдох
хэргээ чимээгүй хэрэгсэхгүй болгож чаддаг гэх мэт зүйлсийн зангилаа тайлагдаж
мэдэх юм. Тэгэхээр МАН-ыг өнөөдөр төрийн ордоноос арчихгүй бол болохоо
байсныг харуулж байна. Цаашид хичнээн хулгай ч, хэдэн алуурчин төрхийг хараад суух уу. Иргэд туйлдаа хүрч жагсаал цуглаан
хийж байхад “УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцрууллаа гэхэд оронд нь хэн гарах вэ” хэмээн эргэлзэж суух
хэрэггүй юм. Монгол улсад тэднээс илүү
боловсон хүчин тэднээс илүү шударга хүмүүс бий. Үүнд эргэлзэх хэрэггүй юм.
Тухайн үед гарч байсан мэдээллийг эргэн
сануулбал:
АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд
Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
“Торгоны
зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд
оролцохоор Төрийн Ордонд орсон талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос
доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх
харсан гэгддэг.
Уг хэргийг
Нийслэлийн Цагдаагийн Газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар
ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж буй бөгөөд одоогийн байдлаар талийгаачтай
хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын
гишүүн Н.Номтойбаяр байсан гэдэг.
Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ: "БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлгийн архийг задалсан" хэмээсэн байдаг. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тавдугаар сарын 17-ны баасан гаригт Төрийн ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон нь тодорхой байдаг.