728 x 90

2030 оны ДАШТ гурван тивд болно

2030 оны ДАШТ гурван тивд болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван тив дамнан зохион байгуулахаар болжээ. 

1930 онд Уругвай улсад анхны ДАШТ зохион байгуулагдсаны 100 жилийн ой тохиох тул нээлтийн арга хэмжээ  болон эхний тоглолтууд Өмнөд Америкт болох юм. Уругвай, Аргентин, Парагвай улсуудад эхний тоглолтууд явагдсаны дараа Европ тивийн Испани, Португал, Африк тивийн Марокко улсад хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдана. 

Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны энэхүү шийдвэр туршлагатай үзэгчдийг хүртэл гайхшруулж байна. Учир нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнө нь нэгээс олон тивд болж байгаагүй бөгөөд олон мянган км зай туулан дараагийн тоглолтод амжиж хүрнэ гэдэг фанатуудын хувьд бүтэшгүй мөрөөдөл болж буй аж.  

Тэгвэл энэхүү шийдвэр Саудын Арабыг 2034 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах замыг зассан бололтой. Тус улс FIFA-гийн шийдвэрээс хэдхэн цагийн дараа 2034 оны ДАШТ-ийг дангаар зохион байгуулах хүсэлтээ танилцууллаа. Арабууд Грек, Египеттэй хамтран 2023 оны ДАШТ-ийг зохион байгуулахаар өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч энэ оны эхээр татгалзсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ