728 x 90

Малын индексжүүлсэн даатгалд нийт 4.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоно

Малын индексжүүлсэн даатгалд нийт 4.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малын индексжүүлсэн даатгал нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон бусад зүй бус эрсдэлээс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангадаг даатгалын үйлчилгээ юм. Жил болгоны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малаа даатгуулах боломжтой байдаг бол нөхөн төлбөрөө хэзээ авах вэ? МИД нь тухайн малчны даатгуулсан жилийнх нь жилийн эцсийн мал тооллогоос дараа жилийнх нь хагас жилийн мал тооллого болох хугацаанд гарсан малын хорогдлыг тооцон нөхөн төлбөр олгоно

Өнгөрсөн өвөл улс даяар нийт 5.1 сая том мал хорогдсон гэсэн судалгаа ҮСХ-оос гарчээ. Тэгвэл малын индексжүүлсэн даатгал нь жил бүрийн 3-р улиралд өмнөх жил нь даатгуулсан малчдын нөхөн төлбөрийг олгодог ба 2023 оны 3-р улиралд нийт 13,930 малчин өрхөд 4 тэрбум 177 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор боллоо.

МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд нөхөн төлбөр авна гэж ойлгож болно. Малын индексжүүлсэн даатгал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгаас хамгаалах эрсдэлийн удирдлагын нэгэн хэлбэр юм.

Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын тухайн төрлийн мал сүргийн том малын хорогдлын 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрд Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчид нөхөн төлбөр авах эрх үүсэх юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ