728 x 90

Туркийн парламентын гишүүн хэрүүлийн улмаас бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ

Туркийн парламентын гишүүн  хэрүүлийн улмаас бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Туркийн парламентын гишүүд өчигдөр ирэх оны төсвөө хэлэлцэв. Энэ үеэр хэрүүл маргаан үүссэний улмаас нэгэн хууль тогтоогч эмнэлэгт хүргэгджээ. Телевизийн бичлэгээс харахад Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч нам болон сөрөг хүчний намуудын олон арван хууль тогтоогч хоорондоо хэрэлдэж маргалдсан байна. Зарим нь бие биеэ цохиж байхад зарим нь салгах гэж оролджээ. Нэг хууль тогтоогчийн газар унаж буй нь харагдана.

Хэвлэлд мэдээлснээр, сөрөг хүчний Сайн намын гишүүн Хусейн Орсыг нүүр рүү нь цохижээ. Эмч мэргэжилтэй нэгэн хууль тогтоогч түүнд анхны тусламж үзүүлэхээр оролдож, улмаар түргэний машин ирсэн гэнэ. Хусейн Орс нь зүрхний ужиг өвчинтэй нэгэн аж. Түүнд яаралтай тусламж үзүүлж чадсан байна.

Туркийн парламентад энэ мэт мөргөлдөөн байнга гардаг.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ