Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн ангилалд 18 гүйгч замд гарснаас 16 нь барианд орсон юм. Манай тамирчин Д.Гантулга эхний 35 км-д түрүүлж явсан ч 2:18:03 цагаар барианд орсноор 10-т жагслаа. Харин Ж.Олонбаяр 2:23:54 цагаар 15-д орсон юм.
Эрэгтэйчүүдийн мафаронд БНХАУ-ын Хе Жие түрүүллээ. Тэрбээр 2:13:02 цагийн амжилтаар замаа дуусгасан. Хятадууд Азийн Наадмын түүхэнд хамгийн олон алттай ч марафоны төрлөөр анхны түрүүгээ авсан нь энэ юм. Мөнгөн медалийг БНАСАУ-ын Хан Ил Рён 2:13:27 цагаар, хүрлийг БНХАУ-ын Шао Хуй Ян 2:13:39 цагаар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн марафонд нийт 17 гүйгч бүртгүүлсэн. Г.Хишигсайхан 2:35:34 цагаар 7-д орсон бол Б.Мөнхзаяа 2:37:07 цагаар 9-д жагсав.
Энэ төрөлд Бахрейний гүйгч Чебичий Чумба 2:26:14 цагаар түрүүлж, БНХАУ-ын Де Шун Жан (2:27:55) мөнгө, Киргизийн Сардана Трофимова (2:28:41) хүрэл медаль зүүлээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.