728 x 90

Хамас бүлэглэл Израиль руу довтолсноос олон зуун хүн амиа алдаж,шархдаад байна

Хамас бүлэглэл Израиль руу довтолсноос олон зуун хүн амиа алдаж,шархдаад байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Газын зурвасаас Израилийн нутагт дэвсгэр рүү гэнэт довтолсон билээ. Агаар, газар, усаар довтолсон энэхүү довтолгооны улмаас 1000 гаруй израил хүн амиа алдаж, 3000 орчим хүн шархадсан гэж мэдээллээ. Энэ тоо цаашид өсөх хандлагтай байна.

Палестинчууд агаараас, далайгаар, газраатээр Израилийн эсрэг 2500 пуужин харвасан гэж Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерт уламжлав. 

Мөн олон арван израильчуудыг Палестины зэвсэгт дайчид барьцаалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй албан бус тоогоор Израилийн 100 орчим энгийн иргэн, цэрэг барьцаалагдсан гэж АНУ дахь Израилийн Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Израилийн арми хариу довтолгоог эхлүүлсэн бөгөөд сүүлийн 24 цагт Израилийн агаарын довтолгооны улмаас 256 палестин иргэн, түүний дотор 20 хүүхэд амь үрэгдлээ. Мөн 1788 хүн гэмтэж бэртсэн гэж Газын зурвас  дахь Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдэв.BBС-гийн мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоцнууд нь Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн тагнуулын тэргүүний байр руу цохилт өгсөн. Израилийн Агаарын цэргийн хүчин мөн тус байгууллагын холбоо бүхий хэд хэдэн обьектыг онилсон гэж мэдэгдсэн байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ