728 x 90

Амиа алдсан израил иргэдийн тоо 1000 давсан бол 400 гаруй палестинчууд амь үрэгдээд байна

Амиа алдсан израил иргэдийн тоо 1000 давсан бол 400 гаруй палестинчууд амь үрэгдээд байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Палестины Хамас зэвсэгт бүлэглэл Израилын газар нутаг руу гэнэтийн дайралт хийж, Израилаас мөн сөрөг довтолгоог эхлүүлсэн. Амиа алдсан израил иргэдийн тоо 1000 давсан бол 400 гаруй палестинчууд амь үрэгдээд байна.

АНУ-аас Израилд зэвсгийн туслалцаа үзүүлэхээр тусламжийн хөлөг онгоцыг илгээсэн. Мөн нэмж туслалцаа илгээж буйгаа ч тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайдад мэдэгдэв.

АНУ-ын тус шийдвэрийг Хамас зэвсэгт бүлэглэл “Палестинчуудын эсрэг хийж буй түрэмгийлэл” хэмээн үзжээ. Мөн тус бүлэглэлийн гишүүд хэлэхдээ, уг халдлагыг Ираны тусламжтай хийсэн гэсэн ч Ираны зүгээс үүнийг үгүйсгэсэн байна.

Хамас нь 2007 оноос хойш Газын зурвасыг удирдаж буй Палестины лалын зэвсэгт бүлэглэл. 2.3 сая орчим хүн амтай Газын зурвас нь Израил, Египет, Газар дундын тэнгисээр хүрээлэгдсэн 41 километр урт, 10 километр өргөн газар нутаг юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ