"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дэх удаагийн наадамд оролцож медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Наадмаас манай улсын шигшээ баг жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жиү жицү, 3x3 сагсан бөмбөг, кураш, дугуй, байт харваа, цахим спортын дота 2 зэрэг төрлүүдээс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль медаль хүртэж оролцогч 45 орноос 22 дугаар байрт жагссан юм.
Тус хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ нээн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Улмаар тамирчид болон дасгалжуулагчид сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Хүндэтгэлийн ёслолд "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" цол тэмдгээр МУГД Б.Баяраа, спортын эмч Э.Жамбалнямбуу, ОУХМ Н.Насанбуян, О.Есүгэн, Н.Баяраа, С.Жамбалжамц зэрэг эрхмүүдийг шагнаж, нийт 31 хүнд БТСУХ-ны жуух бичгийг гардуулан өглөө.
0 сэтгэгдэлтэй