728 x 90

Ерөнхий сайдын хэлсэн үгэнд жагсагчид сэтгэл дундуур үлдэв

Ерөнхий сайдын хэлсэн үгэнд жагсагчид  сэтгэл дундуур үлдэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Иргэд дөрөв дэхь өдрөө үргэлжлүүлэн  жагслаа. Өчигдөр 14 цаг өнгөрч байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзахаар гарч ирэн тэднийг тайван байхыг сануулаад  үг хэлэв. Тэрбээр  "Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй. Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсч байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэв. Ерөнхий сайдыг үгээ  хэлж байх зуур иргэд түүнийг "Гал унтраах аргаар  асуудалд хандаж байна. Хулгайч нартай тэмц, хөрөнгийг нь хураа хэмээн зарим иргэн гарт байсан эд зүйлсээ Ерөнхий сайдын өөдөөс шидэв. Шидсэн зүйл нь их биш байсан тул  тэгсхийгээд  Ерөнхий сайд руу шийдэх зүйлс нь дуусав бололтой. Ерөнхий сайдын хэлсэн үг төдийлөн жагсагчдад  хүрсэнгүй бололтой. Тэд  сэтгэл гонсгор үлдэв.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ