2023.10.09-ны өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын авто зогсоолд “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн нь албан үүргээ гүйцэтгэж яваад 15 настай, эрэгтэй “Ц” нь бусдын “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсныг шуурхай илрүүлжээ.
0 сэтгэгдэлтэй