2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй 2 настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, гэр бүлийн гишүүн болох 14 настай хүүхдийн хамт тус тус угаартсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх иргэдийн биеийн байдал одоогоор тогтворжих хандлагатай байгаа бөгөөд эмч нар амь наснаас холуур хэмээжээ. Иймд хүйтэн сэрүүний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.