728 x 90

"А" нар нь бүлэглэн бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоожээ

"А" нар нь бүлэглэн бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны "А" нар нь бүлэглэн энэ оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх 4 тооны үхрийн эзэдийг хайж байгаа аж.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 139.5.219.252
    1 жилийн өмнө

    Царайг нь харуул, нэрийг нь зарла. ЖУ-г яаж элдэвлэлээ

Шинэ мэдээ