Нэгэн иргэн цахим хуудаснаа "Хар өглөөгүүр ээж нь хүүхэд рүүгээ хутга барьж хөөгөөд 9 настай хүү хөл нүцгэн зугтаад уйлаад гараад ирлээ шүү дээ. 108 дуудаад хажуу байрны эгч түр харгалзаад аваад орлоо. Ээж нь алга болчихсон" хэмээн нийтэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст "108" дугаарын утаснаас 2023 оны 10 дугаар сарын 13- ны 07:29 цагт 09 настай хүүхэд хөл нүцгэн байна" дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байна" хэмээлээ.
1 сэтгэгдэлтэй
халиун 202.126.93.61
1 жилийн өмнөмонгол амьдрахаас айж байна хүүхэд эндр хулгайд алдаад тэр хүүхэд алуулцан байх шиг