728 x 90

ЦЕГ: Банкны ажилтан кассаасаа мөнгө авч мөрийтэй тоглосон байж болзошгүй хэрэг гарчээ

ЦЕГ: Банкны ажилтан кассаасаа мөнгө авч мөрийтэй тоглосон байж болзошгүй хэрэг гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ