728 x 90

Хятадын иргэн соёлын биет бус өв Замын-Үүдийн хилээр давуулах гэж байгаад баригдлаа

Хятадын иргэн соёлын биет бус өв Замын-Үүдийн хилээр давуулах гэж байгаад баригдлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Соёлын биет бус өвийг хил давуулах гэсэн зөрчлийг Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар илрүүлсэн байна. Тодруулбал өнөөдөр /2023.10.16/ Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн галт тэргэнд зорчиж явсан БНХАУ-ын иргэн монгол бичиг бүхий судар бичгийг авч явжээ. Монгол Улсын хуулиар соёлын биет бус өвийг хилээр гаргахыг хориглодог тул гаалийн газрын байцаагч нар хуулийн дагуу саатуулж, зөрчил гаргасан иргэний хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Он гарсанаас хойш зөвхөн Замын-Үүдийн боомтоор соёлын биет бус өв хилээр гаргахыг завдсан 15 хэргийг гаалийн байцаагч нар илрүүлж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    уншигч 66.181.187.55
    1 жилийн өмнө

    Биет бус өв үзэгдэж харагдахгүй. Ном судар, бичиг баримт бол биет өв биз дээ.

Шинэ мэдээ