728 x 90

Хятадын тал Францад гарч буй үзэсгэлэнгээс “Чингис Хаан, эзэнт гүрэн, Монгол” гэх гурван үгийг хасуулах хүсэлт гаргажээ

Хятадын тал Францад гарч буй үзэсгэлэнгээс “Чингис Хаан, эзэнт гүрэн, Монгол” гэх гурван үгийг хасуулах хүсэлт гаргажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Францын Нант хотын түүхийн музейд "Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн аравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Гэтэл энэ үзэсгэлэнг  Хятадын Засгийн газраас  эсэргүүцэж, Чингис, Монгол, Эзэнт гүрэн гэсэн  нэрийг хасах хүсэлт гаргасныг францын хэвлэлд нийтэлсэн байна. “Le Parisien”-д “Хятадын зүгээс “Чингис Хаан, эзэнт гүрэн, Монгол” гэсэн гурван үгийг хэрэглэхгүй байх хүсэлт гаргасан. Үүнд Францчууд түүхийг гуйвуулсан хэрэг, ингэж болохгүй гэх хариуг өгсөн” хэмээн бичсэн байна.

Харин Франц Улсын метроны буудлын ханан дээрх Чингис хааны зургийг урж, нүүр хэсгийг нь арилгасан байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ