Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын хилийг хэсэг этгээдүүд зөрчих оролдлого гарч, нэг хүн нас барж, нэг хүн шархадсан байна.
Баян-Өлгий, Тува талын хил орчмоор 4-5 морьтой хүн Монгол Улсын хилийг зөрчих ордлого хийж хилийн бүсийн торыг эвдсэн байна.Энэ үеэр Увс аймгийн Сагил сумын 0245-р заставын алба хаагчид сануулга өгсөн боловч тус иргэд үйлдлээ таслан зогсоолгүйгээр, Монгол Улсын хилийг зөрчиж нэвтэрчээ. Улмаар хил зөрчсөн хэн болох нь тогтоогтоогүй 40 орчим насны эрэгтэй бууны суманд өртөж амь насаа алдсан бол хамт хил зөрчиж явсан хэн нь үл тогтоогдох хүн буудуулан хүндээр шархадсан аж.
Харин 0245-р заставын алба хаагчид нисдэг тэргээр эмнэлэгт хүргүүлэн анхны тусламж үзүүлсэн байна. Одоогоор хууль бусаар нэвтэрсэн 4-5 иргэн ямар шалтгаанаар хил зөрчсөн нь тогтоогдоогүй байгаа бөгөөд энэ асуудлыг хилийн тагнуулын албанаас шалгаж байна.
0 сэтгэгдэлтэй