Малайзийн жүжигчин Мишель Йео Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогджээ.
Мумбайд болсон ОУОХ-ны 141-р чуулганаас дээрх шийдвэр гарсан юм.
61 настай Ёо "Everything, Everywhere at once" киногоор Оскарын наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Жүжигчин бүсгүй мөн "Гэтэж буй бар, нуугдаж буй луу", "Маргааш хэзээ ч үхэхгүй", "Гейшагийн дурсамж" зэрэг кинонд тоглосноороо алдартай билээ.
Мишель Ёо бол Олон улсын автомашины холбооны (FIA) ерөнхийлөгч асан Жан Тодтын эхнэр юм.
0 сэтгэгдэлтэй