Хятадын томоохон шар айраг үйлдвэрлэгч Tsingtao Brewery компанийн нэг үйлдвэрээс өнгөрсөн долоо хоногт тарсан дүрс бичлэг олон сая хүнд хүрээд буй. Энэ бичлэгт нэг эрэгтэй ажилчин шар айраг үйлдвэрлэж буй том сав руу шээж буйг харуулсан нь дуулиан тарьсан юм.
Дүрс бичлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ Tsingtao Brewery компани Баасан гарагт зарласан. Бямба гарагт Tsingtao шар айргийг Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэгч BT компани мэдэгдэл гаргажээ.
“Tsingtao Brewery компанийн төв удирдлага тус компани дотоодын болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тусдаа үйлдвэрүүдэд явуулдгийг баталсан. Дүрс бичлэгт гарсан гуравдугаар үйлдвэр нь дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна” гэж дээрх компани мэдэгдсэн байна.
Дараа нь Өмнөд Солонгосын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын яам “Асуудалд холбогдсон үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсын зах зээлд орж ирээгүй байна. Тус үйлдвэр нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн бүртгэлд байхгүй ” гэж мэдэгджээ.
0 сэтгэгдэлтэй