728 x 90

15 настай хүүг хүчирхийлсэн хэргээр саатуулагдсан Г.Цог-Өрнөхийн утаснаас садар самуун бичлэгүүд олджээ

15 настай хүүг хүчирхийлсэн хэргээр саатуулагдсан Г.Цог-Өрнөхийн утаснаас садар самуун бичлэгүүд олджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

55 настай этгээдийг амралтын өдрүүдэд баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн дагуу эрэн сурвалжлахад  дээрх 55 настай этгээд нь орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөх байсан байжээ. Түүнийг  хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулж, цагдан хориод буй юм.


Г.Цог-Өрнөхийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэргээр саатуулсан бөгөөд 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт "Boogii Boogii"  гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.


 Мөн  гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун дүрс бичлэг, зураг хадгалсан нь илэрчээ. Хэргийг нарийвчлан шалгах ажил  үргэлжилж байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Пээ 202.126.90.30
    1 жилийн өмнө

    Бузар

Шинэ мэдээ