Ханжоу 2022 Азийн зуны Пара спортын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тулаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд манай улсын тамирчин У.Сүрэнжав БНХАУ-ын Шау Чиантай тулалдаж 9:10 онооны харьцаатайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Ингэснээр энэ удаагийн Азийн Пара спортын наадмын Монголын медалийн салхийг хагаллаа.
У.Сүрэнжав хагас шигшээд Ираны тамирчин Хоссейни Махдиа Садатыг 20:12 онооны харьцаатай буулган авсан. Тэрбээр өнгөрсөн сард Мексик улсын Веракруз хотноо болсон Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.
0 сэтгэгдэлтэй