728 x 90

СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр сартай нярай эндсэн харамсалтай хэрэг гарчээ

СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр сартай нярай эндсэн харамсалтай хэрэг гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр сартай нярай эндсэн харамсалтай  өчигдөр 18 цагийн үед гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байсан нярай гурав дахь хоног дээрээ эндсэн аж.


Нярайн ар гэрийнхэн тус эмнэлэгийн ажилчдын  буруутай үйл ажиллагаанаас болж үхэлд хүрсэн хэмээн үзэж байгаа аж. Учир нь хоёр сартай нярайн тариаг зохих ёсоор хийгээгүй, хийх ёстой тариаг нь буруу хийсэн , гомдолтой байна хэмээн цагдаагийнханд мэдүүлээд байгаа юм. Өчигдөр 19 цагийн үед болсон эрэг явдлын дагуу цагдаагийнхан болон шүүх эмнэлгийнхэн тус эмнэлэг дээр ажиллаж эхэлсэн байна.


 Мөн юунаас болж нярай амиа алдсныг тодруулахаар СБД-ийн эмнэлгийнхэн дотоод хяналт шалгалтыг эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 202.9.40.155
    1 жилийн өмнө

    Гарчигнаасаа эхлээд л буруу бичих юм да сайн судалж байж мэдээ биядэггүй юм уу

Шинэ мэдээ