728 x 90

Манай өсвөрийн бүжигчид “Алтан хундага” тэмцээнд амжилттай оролцож, нийт 97 цом хүртжээ

Манай өсвөрийн бүжигчид “Алтан хундага” тэмцээнд амжилттай оролцож, нийт 97 цом хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдсон Оддыг хайгч "Алтан Хундага" урлагийн наадамд манай улсын нэртэй бүжгийн клуб болох “Марифоса”-ийн өсвөрийн бүжигчид амжилттай оролцож нийт 97 цом хүртжээ.

Марифоса клубийн багш нар болох Н.Хунтогос, З.Ууганцэцэг, М.Хонгорзул нарын удирдлага дор өсвөрийн 87 бүжигчин өрсөлдсөнөөс гоцлол бүжгийн төрөлд Гэгээнзаяа, Энэрэлт, Маралжин, Эгүшин, Мишээл нар нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн. Харин  багийн төрөлд манай бүжигчид оролцсон бүхий л төрөлдөө өндөр амжилт үзүүлж, “Алтан Хундаг"-ыг эх орондоо авч ирлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ