ОХУ-ын ерөнхийлөгч Путин Ням гаригийн орой зүрх нь зогссоныг олон улсын зарим хэвлэл мэдээлэв. Уг мэдээллийг "General SVR" телеграм суваг анх гаргажээ.
Мэдээлэлд "Москвагийн цагаар Ням гаригийн 21:05 минутад Оросын ерөнхийлөгч Путины гэрийн аюулгүй байдлын ажилтнууд ерөнхийлөгчийн унтлагын өрөөнд ямар нэг зүйл унах чимээ сонссон. Хоёр ажилтан тэр даруй ерөнхийлөгчийн өрөөнд ороход Путин орныхоо хажууд шалан дээр хэвтэж байсан. Хоол, уух зүйлтэй ширээ хажуулдаж унасан байсан. Магадгүй ерөнхийлөгч унахдаа ширээг татаж унагааснаар чимээ гарсан байх. Путин нүд нь эргэлдээд шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед ээлжинд ажиллаж байсан эмч нарыг тэр даруй дуудсан. Ингээд түүнийг тусгайлан тоноглосон эмнэлгийн хэрэгсэлтэй өрөөнд оруулсан. Удалгүй ерөнхийлөгчийн биеийн байдал тогтворжсон" гэжээ.Түүнийг эрчимт эмчилгээний тусгай тасагт хүргэхийн өмнө эмч нар сэхээн амьдруулах шаардлагатай гэж хэлсэн гэв.
Зүрх нь зогссон энэ явдал түүний ойр дотныхныг ноцтой түгшээв. Эмч нар Путиныг энэ намрыг дуустал амьдрах үгүйг баталгаатай хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үеийн албан уулзалт, айлчлалуудыг дандаа түүний орлон тоглогч хийсэн. Путины бие муудсан гэх мэдээллийн дараа түүний ойр дотныхон хоорондоо холбогдож, ерөнхийлөгч нас барсан тохиолдолд хэрхэхийг хэлэлцэхээр тохирсон" гэж телеграмд мэдээлэв.
0 сэтгэгдэлтэй