Ханжоу 2022 Азийн зуны спортын Пара наадам БНХАУ-д үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин медалийн тавцанд зогслоо. Тодруулбал
- Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль,
- Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Батхуяг Узбекистаны бөх Абдиев Турганыг ялж хүрэл медаль,
- Жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Т.Лхагважав Энэтхэгийн бөх Салаве Ренука Нараянтай барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль,
- Хөнгөн атлетикийн F-40 шидэлтийн эрэгтэй ангилалд Б.Цэгмэд хүрэл хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Мөн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.
0 сэтгэгдэлтэй