Америкийн “Apple” компани мэдээллийг нууцлах шифрлэлтийн шинэ систем бүтээж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна.
Тус сонинд мэдээлснээр, компанийн ажилтнууд мэдээллийг эхнээс нь эцэс хүртэл төгс шифрлэх “Advanced Data Protection” нэртэй шинэ систем дээр ажиллаж байгаа аж. Энэ систем нь “iCloud” үүлэн үйлчилгээнд хамаатай байх бөгөөд “Apple”-ийн серверүүдийг хакердсан үед ч тэнд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг бүрэн хамгаалах боломжийг олгоно.
Энэхүү системийг АНУ дахь “Apple”-ийн хэрэглэгчид жилийн эцэст ашиглах боломжтой болох бол 2023 онд дэлхий даяар хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ шифрлэлт нь цахим шуудан, холбоо барих жагсаалт, хуанли гэсэн гурван функцэд ажиллахгүй гэнэ.
0 сэтгэгдэлтэй