728 x 90

Автобусны худалдан авалт үндэсний аюулгүй байдалд хамаарч болно" гэсэн албан бичиг явуулсан нь тогтоогдсон

Автобусны худалдан авалт үндэсний аюулгүй байдалд хамаарч болно" гэсэн албан бичиг явуулсан нь тогтоогдсон
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Нийт гурван чиглэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Автобус худалдан авах ажиллагаа, автобус хүлээн авах, автобусанд зарцуулсан 134,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. 2023 оны Төсвийн тухай хуульд 318 тэрбум төгрөгийг хуульчилсан ба нийтийн тээвэрт зарцуулахаар заасан.

УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд Нийслэлийн засаг даргад захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн ба захирамж гарч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Гэвч нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчин, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа авах хууль бий. Үүнд бүгд тодорхой заасан байдаг. Харин НЗДТГ-аас Тагнуулын байгууллага руу зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан байсан" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ