728 x 90

Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо

Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Саудын Араб улсын Рияадх хотод үргэлжилж буй. Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд Дэлхийн гурван удаагийн аварга Э.Батболд аварга боллоо. Тэрбээр эхний тойрогт Бразил, дараагийн тойрогт Орос, аваргын алтан медалийн төлөө Герман улсын тамирчдыг ялсан юм. 


“World Combat Games”-д Спортын 16 төрөлд 1700 орчим тамирчид оролцож байгаа ба дэлхийд ранкаараа эхний 8-т бичигддэг тамирчид урилгаар оролцдог. Монгол Улсаас жюү жицүгийн 4 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүлж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ