Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Ерөнхий боловсролын сургуулийн орчимд аравдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн орчимд сурагч “О” сургуулийн гадаа тоглож байгаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг сумын Цагдаагийн хэсгээс ОБГ-т ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О/10 настай, эрэгтэй, Хүдэр сумын Баянцагаан багт оршин суугч/-г эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 26-ны өдрийн 16:51 цагаас эхлүүлж, мөн өдрийн 17:32 цагт тус сумын Баянцагаан багийн “Гайхан байр” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
0 сэтгэгдэлтэй