“Найзууд” киноны Чандлер Бингийн дүрд тоглосон Мэттью Перри 54 насандаа Лос-Анжелес дахь гэртээ байх үедээ усанд живж зуурдаар таалал төгсжээ. Энэ тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас эш татан “Los Angeles Times” мэдээлсэн байна. М.Перри зуурдаар нас барсан тухай мэдээллийг Лос-Анжелесийн цагдаагийн газар одоогоор батлаагүй байна.
Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Брайан Хамфри хэлэхдээ, усанд живсэн хүнийг аврах яаралтай дуудлага бямба гаргийн 16:07 цагт 911-т ирсэн, гэхдээ хэн живсэн гэдэг нь тодорхойгүй байна гэлээ. Мөн Лос-Анжелесийн цагдаагийн ажилтан Дрэйк Мэдисон хохирогчийн нэрийг хэлээгүй боловч 50 гаруй насны эрэгтэй хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа 16:10 цагт эхэлсэн бөгөөд уг хаяг нь М.Перригийн хаягтай таарч байсан гэжээ.
0 сэтгэгдэлтэй