УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр англи хэлийг хэддүгээр ангиас заах ёстой вэ гэдэг асуудал маргаан дагуулсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж, 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заахаар тусгасан байв. Гэвч Байнгын хорооны хуралдааны үеэр энэхүү заалт нь олонхийн дэмжлэг авсангүй.
0 сэтгэгдэлтэй