728 x 90

Иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай хамтран 6 бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлсэн байна. Одоогоор  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь  гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид байна. Тэд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг аж.

Малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн малчдын анхаарал сул, малаа удаан хугацаагаар хариулгагүй орхих үед гардаг. Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ