Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн гишүүн "V"-г мөрдсөн гэх хэргээр 20 гаруй насны эмэгтэй шалгаж эхэлсэн байна. Эмэгтэй пүрэв гаригийн орой орон нутгийн цагаар 18:30 минутын орчимд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах "V"-ийн гэрт очиж, улмаар түүнд ойртох гэж оролдсон аж. Хамгаалалтын ажилтан нөхцөл байдлын талаар мэдээлснээр цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эмэгтэй "V"-ийн гэрийн гадаанаас явсан байсан ч цагдаа нар хяналтын камер шүүж үзсэн. Ингээд камер шүүсний эцэст тухайн эмэгтэй өмнө нь олон удаа "V"-ийн гэрийн гадаа ирж байсныг олж тогтоожээ. Гэрт нь хэд хэдэн удаа ирэхдээ дуучинтай 100 метрийн зайд ойртохыг оролдож, утсаар болон мессежээр холбогдож байжээ.
Мөн өдөр "V"-г байрныхаа цахилгаан шатанд суух гэж байхад нэгэн эмэгтэй гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан байна. Гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан эмэгтэй, эхний эмэгтэй хоёр нэг хүн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.
1 сэтгэгдэлтэй
zochin 66.181.161.150
1 жилийн өмнөgal²