728 x 90

Мэжик Жонсон тэрбумтан болсныг зарлалаа

Мэжик Жонсон тэрбумтан болсныг зарлалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сагсан бөмбөгийн од асан Мэжик Жонсоныг тэрбумтан болсныг Forbes сэтгүүл зарлалаа. Тус сэтгүүл Жонсоны хөрөнгийг ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллар  гэж үнэлжээ. NBA-гийн тоглогчид болох Майкл Жордан, Леброн Жэймс, гольфчин Тайгер Вудс тэрбумтнуудын жагсаалтад багтдаг. Өдгөө 64 настай тэрээр 1996 онд зодог тайлахаасаа өмнө NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогч мөн хамгийн гайхалтай карьеруудын нэгийг бүтээсэн ч ихэнх хөрөнгөө спорт бус, өөр салбараас босгожээ. Forbes сэтгүүлийн мэдэгдсэнээр Жонсон NBA-гийн карьераасаа 40 сая долларын ашиг олсон. Одоогоор Лос Анжелес төвтэй гурван спортын багт хувьцаа эзэмшдэг. Спортоос гадна тэрээр Starbucks, Burger King, 24 Hour Fitness болон амь даатгалын “EquiTrust” компанид хувьцаа эзэмшдэг аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ