728 x 90

Ц.Уянга: Х.Нямбаатар, Д. Сумъяабазар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан нь саяхан

Ц.Уянга: Х.Нямбаатар, Д. Сумъяабазар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан нь саяхан
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ардчилсан Нам(АН) өнгөрсөн долоо хоногт "Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсгээс хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн мэдээлэлтэй холбоотойгоор дахин 700 автобус авах асуудал нь олон хардлага дагуулж байна гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн дарга Ц.Уянга "Ногоон автобустай холбоотой асуудал дарагдаж дуусаагүй байтал ахиад парк шинэчлэлтийн асуудлыг шинээр томилогдож ирсэн Х.Нямбаатар танилцуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг нэн яаралтайгаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байна гэх хардлагыг дагуулж байна. 

КОВИД-19-ийн төсвөөр 22 их наяд төгрөг хаашаа явсныг тайлагнаж чадахгүй байгаа одоогийн эрх баригчид эхнийхээ асуудлуудыг замхруулдагтайгаа адил бодож байгаа бол эндүүрчээ. 

Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байгаа юм шиг байна. 

Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулаад энэ асуудлыг замхруулах тийшээ хандуулчихлаа. Хамгийн сүүлд явж байгаа мэдээллээр биднээр илэрхий тохуурхаж захиалагч, нийлүүлэгч нь олдохоо байгаад Монголбанкны хяналтгүйгээр эхний багц болсон 100 автобусны 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өндөр дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэхгүйгээр даалгавар батлаад түүнийг нь Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг асуудал байхгүй. Үүний цаана Монгол Ардын Нам(МАН)-ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь тодорхой байна. 

Х.Нямбаатар, Д.Сумъяабазар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр өмнө нь гаргасан алдааг дахиад гаргах гэж байна хэмээгээд дараах асуудлуудыг онцлон хэлэв. 

  • Парк шинэчлэх гэж байгаа юм бол тооцоо судалгаа нь хэнээр гарсан, хаана батлагдсан юм бэ? 
  • Эхнийхээ алдагдсан 318 тэрбум төгрөгийнхөө асуудлыг шийдвэрлээгүй байж, хаанаас мөнгө гаргаад хэнээр батлуулах гэж байгаа юм бэ? 
  • Өмнөх нууцын зэрэгт оруулсан гэрээ нь худлаа гэдэг нь мэдэгдчихээд байхад ийм гэрээ байгуулсан байна эрх бүхий гэрээ байгуулсан хүмүүс нь энэ байсан байна гээд хотын иргэдэд ил тод аудит оруулах ёстой хүн нь Х.Нямбаатар өөрөө байсаар байтал АТГ-т шалгуулж байгаа нэрийн дээр хулгайгаа дарах гэж байна гэв. 

Иймд АН-ын зүгээс дараах гурван шаардлагыг хотын дарга Х.Нямбаатар тавьж байгаа аж. 

  1. Өмнө нь хийсэн 600 автобусны гэрээг ил тод болго. 
  2. Эхний 100 автобусны төлбөрийн даалгавар, мөнгөн гүйлгээг ямар журмаар хаашаа шилжүүлснийг ил тод болго. 
  3. Өмнө оруулж ирсэн автобуснуудын гаалийн бүрдүүлэлтийг ил болго гэлээ. 
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ