728 x 90

"Ханжоу 2022" Азийн пара наадмаас Монголын тамирчид найман медаль хүртэж, 20 дугаар байрт жагслаа

"Ханжоу 2022" Азийн пара наадмаас Монголын тамирчид найман медаль хүртэж, 20 дугаар байрт жагслаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам долоон өдрийн турш БНХАУ-д зохион байгуулагдаж өнгөрсөн амралтын өдөр хаалтаа хийв. Энэ удаагийн Азийн пара наадамд манай улсын 68 тамирчин 14 спортын төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. Нийт 44 орны баг тамирчид өрсөлдсөн тус наадамд монголчууд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 20 дугаар байрт эрэмбэлэгдэв.

Тэгвэл БНХАУ 214 алт, 167 мөнгө, 140 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус пара наадмыг хошуучилсан. Харин Бүгд Найрамдах Йемен Улс жүдогийн төрөлд нэг хүрэл медаль хүртсэнээр сүүл мушгилаа.

Монголын пара спортын тамирчид "Гуанжоу" 2010 Азийн пара наадамд анх удаа оролцож байсан бөгөөд "Инчеон" 2014 наадамд 11 медаль хүртсэнээр дээд амжилт тогтоож байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ