728 x 90

А.Бонмати эмэгтэйчүүдийн “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ

А.Бонмати эмэгтэйчүүдийн “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Испанийн шигшээ баг, Барселона клубын хагас хамгаалагч Айтана Бонмати эмэгтэйчүүдийн Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналыг анх удаагаа хүртлээ. 25 настай А.Бонматигийн багууд энэ онд Испанийн дээд лиг ба Аваргуудын лигт түрүүлж, өнгөрсөн зун ДАШТ-нд аваргалсан билээ. Мөн тэрбээр наймдугаар сард УЕФА-гийн оны шилдэг тоглогчоор шалгарсан юм.  Энэ оны шагналтныг тодруулах санал хураалтын хоёрдугаар байрт “Челси” баг ба Австралийн шигшээгийн тоглогч Сэм Керр, гуравдугаар байрт “Барселона” багт тоглодог Испанийн өсвөрийн тамирчин Салма Параллуэло, дөрөвдүгээр байрт “Барселона” багт тоглодог Шведийн хөлбөмбөгчин Фридолина Ролфо нар тус тус бичигджээ"Би энэхүү Ballon d'Or” шагналыг хүртсэндээ маш их бахархаж байна. Хөлбөмбөг бол хамтын спорт учраас би энэ шагналыг багийнхаа хөлбөмбөгчид болон ажилтнууддаа өгөхийг хүсч байна" гэж А.Бонмати хэллээ.

Энэ онд эмэгтэйчүүдийн “Алтан бөмбөг” шагналыг тав дахь удаагаа гардуулж байгаа бөгөөд А.Бонматитай  хамт Испанийн шигшээ ба “Барселона” багт тоглодог Алексиа Путеллас сүүлийн хоёр жил дараалан энэхүү шагналын эзнээр тодорчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ