728 x 90

Хүүхдүүд видео тоглоом дуурайж тоглоод, нэгнээ гэмтээжээ

Хүүхдүүд видео тоглоом дуурайж тоглоод, нэгнээ гэмтээжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод “Хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ гэмтээсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод насанд хүрээгүй 4 хүүхэд “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгийнхээ хэвлий орчимд хутгалсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн насанд хүрээгүй хүүхдүүддээ санамсар, болгоомжгүй байдлаас өөрт болон бусдад гэмтэл учруулж болзошгүй тоглоомоор тоглохгүй байх, хутга мэс болон гал гаргах зүйлээр тоглох нь эрсдэлтэй талаар тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ