728 x 90

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-ын “Хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам” болон бусад холбогдох журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд “БНХАУ-ын хилээр орж, гарах эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөх шаардлагагүй болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ. Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх, мөн биеийн температур хэмжих, халдварт өвчний шинжилгээ, эмнэлгийн үзлэг, дээж авах зэрэг эрүүл мэнд, хорио цээрийн ажилд гаалийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай аж.

Санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн байна.

Иймд, БНХАУ-д зорчих иргэд өөрийн биеийн байдлыг хянаж, хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөх шаардлагатайг анхаарна уу.

 

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ