728 x 90

А.Ананд: Монголчуудаасаа уучлалт хүсье, Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна

А.Ананд: Монголчуудаасаа уучлалт хүсье, Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Ананд монголчуудаасаа уучлалт хүслээ. Тэрээр  "Юуны түрүүнд нийт монголчуудаасаа уучлалт хүсье. Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" хэмээжээ

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч, олимпын эрх авах сүүлийн боломжоо алдсан билээ. Хэрвээ А.Ананд спортын бус үйлдэл гаргалгүй, сүүлийн хоёр тоглолтод оролцсон бол Монгол Улс олимпын эрх авах боломжтой байсан хэмээн үзэж буй юм.

 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Тьд 66.181.181.254
    5 сарын өмнө

    Хувийн тоглолттой тэнэг бацаан минь зүгээр нэг залнд тоголоогүй юуны төлөө билээ зорилгоо уурын мунхагаас болж бүтэн баг хамт олноо хөөдлөөшд юун уучлалт гуйх дараагн гэж байддагүй юм нас чинь яваад бна

Шинэ мэдээ