“Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын "Хөх булант"-д эрэн сурвалжилж байсан сэжигтнийг албадан авчирчээ.
Тэрбээр удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 1 тэрбум 600 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт "Ө" гэгч аж.
Түүнийг Европын Холбооны Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албадан авчирсан гэж эх сурвалж мэдээллээ. Тухайн этгээдийг авчиран цагдан хорьж үргэлжлүүлэн шалгаж байгаа аж
0 сэтгэгдэлтэй