728 x 90

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга энэ оны аравдугаар сарын 20-нд байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувиар бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ