Польш Улсын Полице хотод болсон зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь тэмцээний охидын 5-8 насанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын 3а ангийн сурагч Бат-эрдэнийн Энхмаа мөнгөн медаль хүртжээ.
Арван найман орны 350 тамирчин авьяас чадвараа сорин оролцсон туус тэмцээнд тэрээр зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор медальт байрт шалгарсан аж.
Монголын улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүлжээ.