УИХ-ын дарга Г.Занданшатар: "Нийслэл болон ажлын хэсгийнхэн иргэдээс ирж байгаа дараах саналуудыг судалбал ямар вэ. Энэ өвлийн эрчим хүчний ачаалал, хангамж ямар байх билээ. Эрчим хүчний яамнаас хязгаарлалт тогтоохоос өөр нөхцөлгүй болсон гэж мэдээлж байгаа.Эрчим хүч болон агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоолж дунд сургуулийн хичээлийг 12,1 сард амрааж зун, намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Жишээ нь 7 сарын 1 хүртэл хичээллэх, эсхүл 8 сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Мөн нийслэл дүүрэг, төрийн өмчит албан байгууллагын автомашины хэрэглээг хязгаарлавал ямар вэ гэдэг саналууд ирж байгаа тул ажлын хэсэг анхаараарай гэж хэлье" гэв.